8o
Улаанбаатар хот
mobile menu

Та хүүхдээ цэцэрлэгийн нэмэлт бүртгэлд бүртгүүлсэн үү

2016-09-21 08:28:17

Энэ хичээлийн жилд 43 мянга орчим хүүхэд цэцэрлэгт орж чадалгүй үлдсэн гэдгийг албаныхан дуулгаж байсан. Тэгвэл эдгээр хүүхдийн 3000 гаруйг нь улс хувьсах зардал, хоолны мөнгийг нь дааж, орон тоо нь гүйцээгүй хувийн цэцэрлэгүүдэд явуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан байна. Өөрөөр хэлбэл улсын төсвөөс 1.4 тэрбум төгрөг гаргаж, 3087 хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар болжээ. Тиймээс хүүхдээ цэцэрлэгт оруулах эцэг, эхчүүд энэ сарын 20, 21-нд  ажлын цагаар дахин харьяа улсын цэцэрлэгтээ хандан бүртгүүлж, хувийн цэцэрлэгт нэг ч төгрөг төлөхгүйгээр хүүхдээ өгөх боломжтой болж байна. Цэцэрлэгт нэмэлтээр орох хүүхдүүдийн элсэлтийг төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч болон хувийн цэцэрлэгийн төлөөлөл, багш, ажилтан, хорооны ажилтны баг бүртгэх юм. Мөн 3087 хүүхдийн 30 хувь хүртэл хүүхдийг зорилтот бүлгээс сонгох аж. Энэхүү бүлэгт хүн амын амьжиргааны түвшнээс доогуур орлоготой, эцэг эхийн хэн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй, хагас буюу бүтэн өнчин эсвэл тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүд багтах аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Уянга
Харъяаллынхаа дагуу цэцэрлэгт бүртгүүлээд цэцэрлэгтээ орсон боловч 9 сарын 1нд очиход шалтгаангүй хассан байсан. энэ асуудлыг хаана хандах вэ?
2016/09/21 202.131.227.102
  • Recent
  • Most Read
  • Most Comment