Үндэсний Номын Сангийн даргаар “Болор цом” наадмын хоёр удаагийн шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоо томилогджээ. Төв номын санг өмнө нь Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Аким, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Х.Чилаажав нарын найрагч, зохиолчид удирдаж байжээ. Үндэсний Номын Сан нь гурван сая гаруй ном хэвлэлтэй Монгол Улсын хамгийн том номын сан юм. Одоогоор таван хэлтэс, 90 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Яруу найрагч Б.Ичинхорлоо Үндэсний номын сангийн даргаар томилогджээ
2016-09-19 15:39:58