"Рио 2016" олимпийн наадамд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд барилдсан Г.Мандахнаран хүрэл медалийн үзүүрээс атгаад алдсан билээ.
Чөлөөт бөхийн багш дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогбаяр болон Г.Мандахнаран нар спортын арбитрийн шүүхэд хандахаа мэдэгдээд байсан. Тэгвэл МҮОХ-ны хурлаар Г.Мандахнарантай холбоотойгоор Спортын арбитрын шүүхээс Голланд өмгөөлөгч хөлслөн ажиллуулж байгаа хэмээн мэдэгдсэн байна.