8o
Улаанбаатар хот
mobile menu

Номын баяраар бүх ном хямдарна

2016-09-15 14:34:00

Энэ амралтын өдрүүдэд “Ulaanbaatar book fair 2016” олон улсын номын баяр Сүхбаатарын талбайд болно. Энэ өдрүүдэд олон улсын соёлын үзэсгэлэн, “Ном яръя, кофе ууя”, “Уншлагын баяр”, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолт, номын үзэсгэлэн худалдаа, хүүхдийн зургийн уралдаан, номын шагналтай тэмцээн уралдаан болохоос гадна ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдана.

Мөн хүрэлцэх ирсэн иргэд өөрийн хүндэтгэн, хайрладаг зохиолтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулах боломжтой. Номын баярт Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment