Үндэсний их баяр наадам, Монголын тулгар төрийн 2225 жил, Их Монгол улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр болж өнгөрсөн билээ. Жил бүрийн наадмын барилдааны дараа улсын цолонд хүрсэн бөхчүүд допингийн шинжилгээ өгдөг билээ. Энэ жилийн тухайд 18 начин, зургаан харцага цолтон шинээр төрж түмэн олноо баясгасан. Үүнээс дөрвөөс нь допин илэрсэн тухай мэдээлэл гарч эхэллээ. Энэ талаар МҮБХ мэдээлэл хийгээгүй байгаа бөгөөд цаг нь болохоор дөрвөн бөхийн нэрийг зарлах юм байна.