“Алтан Сэргэ” олон улсын театрын наадам энэ сарын 11-16-нд Буриадын Улаан-Үд хотноо болж байна. Тус наадамд УДЭТ-ын уран бүтээлчид “Ромео Жульетта” жүжгээр оролцож байгаа аж. Наадмын үеэр шилдэг найруулагч, зураач, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр, эрэгтэй, эмэгтэй туслах дүрийг тодруулах юм байна. Наадамд Монгол, Тува, Якут, Халимаг, Хакат, Буриад, ОХУ зэрэг олон орны уран бүтээлч оролцож байна. Шилдэг жүжгийг энэ сарын 16-нд тодруулж шагнал гардуулна.