Японы Токио хотноо есдүгээр сарын 10-11-нд болсон Жюү жицү бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Тодруулбал Аварга Г.Эрхэмбаяр тэргүүтэй бөхчүүд О.Нарангэрэл дасгалжуулагчийн хамт уг тэмцээнд оролцсон байна. Монголын жюү жицүгийн холбооны баг тамирчид тус тэмцээнд гурван насны ангилалд оролцож, 7 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлсэн байна. Аварга Г.Эрхэмбаяр +100 кг буюу мастерс ангилалд оролцож алтан медаль хүртжээ. Улмаар аварга Г.Эрхэмбаяр насны ангилалдаа жюү жицү бөхийн Азийн аварга болсон байна.
Г.Эрхэмбаяр жюү жицү бөхийн Азийн аварга болжээ
2016-09-13 11:43:12