Цахим ертөнц тэр дундаа твиттерт идэвхтэй байдаг хүмүүсийн анхааралд энэхүү мэдээллээ хүргэж байна. Энэ сарын 19-ний өдрөөс эхлэн зураг, бичлэг, GIF, санал асуулга зэргийг 140 тэмдэгтийн тоонд оруулахгүй болох юм байна. Түүнчлэн зураг, бичлэг зэргээс гадна хэн нэгэн хэрэглэгчид хандсан жиргээнд хэрэглэгчийн нэрийг тэмдэгтийн тоонд оруулахгүй болох аж. Твиттер 140 тэмдэгтийн хязгаартай. Энэ хязгаарт зураг, бичлэг зэрэг багтдаг байсан байна. Үүнийг ийнхүү өөрчилжээ.
Твиттерийн тэмдэгтэд өөрчлөлт орно
2016-09-13 10:43:00