Ямааны тахал шинжтэй халдварт өвчнөөр Баян-Өлгий аймгийн Булган суманд өвчилсөн бог малын тоо өчигдрийн байдлаар 15369 гаруй толгойд хүрчээ. Тиймээс Улаанхус, Цүнхэл багийн нутагт тогтоогдсон хорио цээрийн дэглэмд хүч нэмэгдүүлж хорио цээрийн дэглэмийг чангатгах шийдвэрийг орон нутгийн захиргаанаас гаргасан байна. Хорио цээрийн дэглэмийг чангатгасантай холбоотойгорр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, уулзалт зохион байгуулахыг түр хугацаагаар хоригложээ.
Баян-Өлгий аймагт хорио цээрийн дэглэмийг чангатгалаа
2016-09-10 15:20:00