Хүйтэн сэрүүний улиралд эмч, эмнэлгийн байгууллагын ачааллыг нэмэгдүүлдэг нэг зүйл бол ханиад, томуу болон томуу төст өчин юм. Харин дулааны улиралд буюу хичээл, сургууль эхлэх энэ үеэр ахуйн болон амьсгалын замаар халдварладаг халдварт өвчлөлүүд идэвхждэг. Тиймээс хичээлийн шинэ жил эхэлж, хүн амын нягтрал нэмэгдэж, амьсгалын замын халдварт өвчлөлийн улирал эхлэхтэй холбоотойгоор Улаанбурханы дэгдэлт үргэлжлэх магадлалтай байгаа” гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхааруулжээ. Энэ өвчин бол маш түргэн хугацаанд халдварлуулдаг, тархалт ихтэй" гэжээ. Улаанбурхан нь хамгийн их халдвар тараадаг өвчин бөгөөд манай улсад одоогийн байдлаар 0-8 сартай бага насны хүүхдүүд болон 18-30 насныхны дунд өвчлөл хамгийн өндөр байдаг аж.
Улаанбурхан дахин дэгдэх магадлалтай
2016-09-12 17:22:00