Их аварга Хакухо М.Даваажаргал энэ удаагийн башёд барилдахгүй өнжих болсон тухайгаа албан ёсоор зарласан байна. Тодруулбал, их аварга өнгөрсөн долдугаар сарын тэмцээний үеэр баруун хөлийн эрхий хуруундаа гэмтэл авсан аж. Мөн наймдугаар сард тойргийн барилдаанд оролцож байгаад зүүн өвдөгний бэртлээ улам ихээр сэдрээсний улмаас ийнхүү энэ удаагийн башёд барилдах юм байна. Зүүн өвдөгний бэртлээ эдгэтэл барилдах боломжгүй болсон гэдгээ аварга ийнхүү мэдээлжээ. Мэргэжлийн сүмогийн Аки башё буюу намрын тэмцээн есдүгээр сарын 11-нд эхэлнэ.
Бэртлээ эдгэтэл барилдах боломжгүй болсон гэдгээ Хакухо аварга мэдэгджээ
2016-09-09 13:41:00