Сурагчдын өөрийгөө хөгжүүлэх орчин нөхцөлийг сайжруулах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд аймаг орон нутгийн зүгээс анхаарч хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийсээр байна. Түүний нэг бол Даланзадгад суманд баригдаж байгаа 1200 хүүхдийн багтаамж бүхий 5-р сургууль, Спортын төрөлжсөн сургалттай 7-р сургууль юм. Эдгээр сургуулийн барилгын явцад хяналт тавих ажлыг эрчимжүүлэх зорилгоор захиралуудыг томиллоо. 5-р сургуулийн захирлаар Б.Одбаяр томилогдсон бол, Спортын төрөлжсөн сургалттай 7-р сургуулийн захирлаар Б.Баянмөнх нар томилогджээ. Аймгийн удирдлагуудын зүгээс шинэ томилогдсон захиралуудад амжилт хүсэж баяр хүргэхийн зэрэгцээ барилгын ажлыг эрчимжүүлэн товлосон хугацаанд ашиглалтанд оруулах үүрэг өглөө.
Шинэ сургуулийн захирлууд томилогдлоо
2016-09-09 10:49:31