8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмч нар 36 сарын тэтгэмжийг хүчингүй болгосныг эсэрүүцэв

2016-09-08 18:30:00

УИХ-ын чуулганаар энэ өдрүүдэд 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Төсвийн төслийг дагалдаж орж ирсэн хуулийн төсөлд төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад авдаг байсан 24-36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг болиулж,1-12 сар болгон өөрчлөх тухай тусгаад байгаа нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулах болсон.

Тэгвэл төрийн албан хаагч тэтгэвэрт гаргахад 24-36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг 1-12 сар болгон бууруулж байгааг эсэргүүцэн Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. Энэ талаар тус үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарт өндөр цалин авдаг эмч, эмнэлгийн ажилтан байхгүй. Мөн хадгаламжиндаа 100 сая битгий хэл 10 сая төгрөгтэй ч хүн Монгол Улсын эрүүл мэндийн салбарт байхгүй. 150 ам.метр орон сууцанд амьдарч байгаа эмнэлгийн ажилтан байхгүй. Харин орон гэргүй эмч, эмнэлгийн ажилтнууд олон бий. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд 350-580 мянган төгрөгийн цалин авч байгаа. Энэ цалингаар хуримтлал үүсгэх, байрны урьдчилгаа хийх, хаус барих байтугай найман хувийн зээлийн болзлыг ч хангаж чадахгүй байна. Засгийн газар Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн 1.13-ыг зөрчиж байна гэлээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Mygmar gej setgechiin uvchtei ym dandaa soliorch baih ym.
2016/09/08 112.72.11.124
  • Recent
  • Most Read
  • Most Comment