Монголын залуу циркчдийн хоёрдугаар наадам энэ сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Зохион байгуулагчид эл наадмыг олон улсын хэмжээнийх болгохоор шийдэж, харилцаа холбоотой циркүүддээ урилга илгээгээд байна. Наадамд 18 хүртэлх насны жүжигчид оролцох бөгөөд Монгол циркийн 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах аж.
Хөдөө орон нутагт суралцаж буй залуу жүжигчдээ нэгтгэн, олон улсын түвшинд өрсөлдөх уран бүтээлчдийг төрүүлэх зорилготой эл уралдааныг Монголын циркчдийн холбоо, Залуу циркдийн холбоо хамтран хийх гэнэ.