8o
Улаанбаатар хот
mobile menu

Нум: Тааламжтай өдрүүдийн нэг

2016-09-08 09:45:00

ХОНЬ
Найз нөхөр эсвэл хөрш тань тусламж хүснэ. Бусдад тусалснаар маш сонирхолтой санагдах салбарт хөл тавих байх. Шинэ нээлтийн талаар сонирхож байгаа бол хаахаас нь өмнө номын сан орж судалгаа хий. Зарим Хонь цэцэрлэгт өдрийг өнгөрөөнө. Эрүүл, сайн чанарын ногоо авах газрын талаар зөвлөгөө авахаар холбогдох мэргэжпийн хүнтэй холбоо барь.  

ҮХЭР 
Гэр бүлийн маргаантай шийдвэрүүд нь хуучны гомдлыг сэдрээнэ. Гэсэн хэдий ч тайвнаар ярилцах нь сайн үр дагавар авчирна. Ерөнхийдөө Үхрийн ордныхны шинж тэмдэг нь мөнгөтэй хамаатай. Мөнгийг хаана ч хэзээ ч ашиглах боломж олдоно. Танд маш гайхалтай урилга ирнэ. Гэвч үүнд очихын тулд хувцсанд зориулж их хэмжээний зардал гарах үед та гайхах болно.  

ИХЭР 
Өөрийнхөө мэдрэмжинд итгэ. Таны эргэн тойронд буй хүмүүс зарим зүйлд хэтэрхий өөдрөг мэт санагдах бөгөөд тэдэнтэй нэг их ойр байх хэрэггүй. Гадаад руу аялахыг хүсэх бөгөөд ажлаа хийж байх үедээ ч аяллын тухай бодсоор байх болно. Хэдийгээр танд бодох зүйл маш их байгаа ч таны эргэн тойронд буй инээд хөөр, баяр баяслаас хол байх хэрэггүй. Өөртөө зориулж эмчилгээ хийлгэ. Дэлгүүрээс хэт их зүйл худалдан авч мөнгөө үрэхээс сэргийл.

МЭЛХИЙ 
Өнөөдөр санаа бодол сарниасан өдөр байх болно. Од гарагийн нөлөө аливаа юмны хэтрүүлэгээс сэрэмжлүүлж, хангалттай илүүг өгөхөөр амлаж байна. Томоор сэтгэх хандлага, жижиг сажиг зүйлд анхааралгүй ханддаг байдал чинь гүйцэтгэх ёстой ажлыг чинь нураах хандлагатай. Хэрэв боломжтой бол оюуны аль ч хэлбэрийн ажлаас зайлсхий. Эсрэг тохиолдолд хийсэн бүх юмаа өөр өдөр дахиад хийхэд хүрнэ.

АРСЛАН 
Таны бодол санаа найзуудтай тань зөрчилдөж эхэлнэ. Өөрийгөө зөвтгөж суухын оронд шалтгааныг нь өөрөөсөө хай. Өнөөдрийн төлөвлөгөөний дагуу бүгдийг хийж, бүх зүйлээ нягтал. Гэрт тань гэнэтийн зочин айлчилж, гадуур амжуулах ажил нь хойшилно. Ирсэн зочин тань хамт гарахыгхүсвэл бүү татгалзаарай. Өдөр бүр та туршлага хуримтлуулж, их зүйл ойлгож ухаарах болно. Буяны байгууллагад сайн дураар ажиллах нь бусдад туслах хүслээ биелүүлэх завшаан юм.

ОХИН 
Ажил дээрээ өнжиж байгаа охиныхоны хувьд авъяас чадварыг сорьсон амаргүй өдөр болно. Бүх зүйлийг төгс болгох гэж хичээх хэрэггүй, зүгээр л өөрийн хийж чадах хэмжээнд нь хийхийг зөвлөж байна. Хайр дурлалын харилцаа тогтворгүй байна. Ямар нэг хууран мэхлэлт тохиолдох бөгөөд бодит байдалд илүү их анхаарлаа төвлөрүүлэхийг хичээ. Байгалийн эмчилгээ хийдэг газарт оч. Энэ нь таныг тайвшрахад туслах болно.  

ЖИНЛҮҮР 
Гэрээсээ гараад өөр газар оч. Хөгжилтэй өдөр байх болно. Гэр бүлээ хамт авч явж болох ч ганцаар явбал илүү тайван амрах болно. Хийхийг хүссэн юмаа хийгээд л, жишээ нь голын усанд шумба. Өөрийн сонирхдог эр зоригийн спортоор хичээллэвэл сэтгэлийн таашаал авна. Жинлүүрийн зохиолчид бүтээлч сэргэг оюунаар уран бүтээлээ туурвина. Мөн романтик долоо хоног байна.  

ХИЛЭНЦ
Хувиараа бизнес эрхэлдэг бизнесмэн Хилэнцүүд эдийн засаг, эзэмшил газар, татварын асуудал зэрэг асуудалд толгойгоо гашилгаж магадгүй. Мөнгөний асуудалдаа голчлон анхаар. Амрагтайгаа хийх маргаан мэтгэлцээн улам ихсэх шинжтэй. Мухардалд орсон асуудлаа шийдэхэд маргаан хэлэлцүүлэг үнэхээр чухал. Та нарын зөрчил, асуудлын үндэс нь үрэлгэн зуршил байх. Төсөв орлогоо чухал зүйлд тараан байршуулбал өрөө багасгах боломжтой. Танаас хамтран ажиллагч, найзууд тусламж хүсэх байх.

НУМ 
Тааламжтай өдрүүдийн нэг. Ажил үйл бүтэмжтэй, сэтгэл өөдрөг байна. Амьдралын эрч хүч өндөр байж, жавхаалаг байдал, зөн билэг, мэдрэмж нэмэгдэнэ. Өнөөдөр таныг хайрын болзоо эсвэл найз нөхдийн уулзапт хүлээж байна. Хайртай хүнтэйгээ аль болох цагийг өнгөрүүлэхийг хичээ. Энэ нь та хоёрын харилцаанд таатай уур амьсгалыг бий болгож, магадгүй мартагдахааргүй дурсамжийг үлдээнэ.

МАТАР
Өнөөдрийн хувьд од гарагсийн тохиол эмх замбараагүй байх нь. Энэ өдөр матрынхан тааламжгүй юмаа сайн сайхнаар ургуулан бодож, хэт өөдрөг байх болно. Хэт их мэдээлэл нь төөрөгдөлд хүргэж цухалдуулна. Юу нь хамаатай, юу нь хамааралгүй болохыг ялгаж салга. Аялагчид аяллынхаа маршрутыг сайтар судла. Мөн та аяллын даатгалд хамрагд. Наймааны хувьд өөрийн хийж чадахаас илүүг амлахаас зайлсхий. Олохоосоо илүүг гарздах байх, тиймээс энэ чиглэл рүү бүү ханд.

БУМБА
Cap болон Бархасбадь гарагууд таныг хөгжилтэй байлгаж, бас хүүхдүүд баяр хөөр бэлэглэнэ. Энэ хоёр гараг нь Нар, Буд гарагтай нүүр тулснаар илүү их эрч хүчийг танд өгөх бололтой. Гэр бүл, найзуудын хооронд зөрчилдөөн үүсч улмаар ажил төрөл төдийгүй хайртай хүнтэй чинь хамаатай болно. Энэ асуудпыг шийдэхэд их хүч, тэсвэр тэвчээр шаардах шинжтэй. Одоохондоо жаахан баргар байгаа ч удахгүй амьдрал сайжирна.

ЗАГАС 
Өнөөдөр дэлхийн бөмбөрцөгт шударга ёсны байр суурийг Буд гараг эзлэх болно. Бизнесийн Загасныхан танилтайгаа холбогдоход онцгой хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Тэгвэл энэ нь таныг доод тушаалаас дээшээ дэвшүүлж ч болно. Хэдийгээр таны оюун ухаан хурц ч гэсэн, өөрийн төлөвлөгөөндөө олон зүйлийг нэмэх хэрэгтэй. Сонирхолтой хэлэлцүүлэг болвол сонирх, магадгүй оюун санаа тань эргүүлжиж ч мэднэ. Найз нараасаа бага зэрэг дэмжлэг туслалцаа авах хэрэг гарч мэднэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment