8o
Улаанбаатар хот
mobile menu

Олимпийн тосгонд Монголын багийн туг өргөх ёслол боллоо

2016-09-07 08:27:00

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны паралимпийн XV наадам эхлэхэд нэг хоног үлдлээ. “Рио 2016” паралимпид оролцож буй Монголын багийн туг өргөх ёслол Олимпийн тосгонд боллоо. Энэхүү арга хэмжээнд Монголын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, тус хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Албаны зөвлөх Г.Баттогтох нарын албаны хүмүүс болон баг тамирчид оролцсон юм. Энэ удаагийн наадамд дэлхийн 170 орны 4000 гаруй тамирчид оролцож байгаа аж. Тэд спортын 23 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдөх юм байна. Паралимпид оролцох манай баг тамирчид Олимпийн тосгонд байрлажээ. Дашрамд дуулгахад, ОХУ-ын баг тамирчид допингийн асуудлаас болж “Рио 2016” паралимптид оролцох боломжгүй болсон.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дэмжигч
амжилт алтан медаль аваарай
2016/09/07 202.72.242.5
  • Recent
  • Most Read
  • Most Comment