БНСУ-д зохиогдсон 64 орны тамирчид оролцсон тулааны олимпод Монгол Улсаа төлөөлөн Ханмонгол морьтны холбооны жүжигчин, багш дасгалжуулагч Н.Эрдэнэ оролцсон байна. Тэрбээр уг тэмцээнд амжилттай оролцож алт мөнгөн медалийн эзэн болжээ. Энэхүү морьт харвааны тэмцээн нь өнөөдрийн байдлаар дэлхийд хамгийн томд тооцогдох тэмцээн бөгөөд энэ жил маш өргөн хүрээтэй зохиогдож орон орны хамгийн шилдэг гэсэн тамирчид хоорондоо өрсөлдөж монгол тамирчны түрүүгээр өндөрлөжээ. Энэхүү морьт харвааны төрлийн спорт одоохондоо бидэнд шинэ мэт сонсогдож байгаа ч бусад орны тамирчид болон хүмүүс морьт харваа монголоос үүдэлтэй хэмээн ярьдаг аж. Магадгүй энэ төрлийн спорт манайд сайн хөгжиж, хамгийн олон морьт харваачид цугларсан тэмцээн манай улсад зохион байгуулагдах биз ээ.
Морьт харвааны тэмцээнээс Э.Эрдэнэ алт, мөнгөн медалийг эх орондоо авчирлаа
2016-09-06 10:38:00