Оюутны нийтийн тээврийн смарт картын захиалгыг энэ сарын 1-нээс эхлэн сургуулийн захиргаагаар нь дамжуулан авч эхэлсэн билээ. Захиалга маргааш буюу энэ сарын 6-ны дуусах юм байна. Оюутнууд цахим картаа шинээр авах бол 3600 төгрөг, харин сунгах бол 1000 төгрөгийн хураамж төлөх аж. Ингээд есдүгээр сарын 12-18-ны хооронд сургуулиар дамжуулан оюутнуудад картыг нь олгох юм байна. Дашрамд дуулгахад, өнгөрсөн жилийн хувьд 57 мянган оюутанд хөнгөлөлттэй зорчих карт олгож байжээ.