“Рио-2016” олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Казахстан улсын нэрийн өмнөөс оролцон, хүрэл медаль авсан Г.Отгонцэцэг дасгалжуулагчийн хамт эх орондоо өчигдөр ирлээ. Тэрээр эхний тойрогт Т.Лимаг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга, Японы жүдоч А.Кондод ялагдсан. Улмаар дагах тойрогт Унгарын Ч.Эваг, хүрэл медалийн төлөө Кубын тамирчинг ялж, хүрэл медаль хүртсэн билээ. Эх орондоо тавтай морил.