Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ноос чөлөөт бөхийн шүүгчдийн сургалт, семинарыг энэ сарын 10-11-нд МУБИС-ийн Урлаг, биеийн тамирын сургуулийн байранд зохион байгуулна. Энэ удаагийн сургалтаар шүүгчдийн залгамж халааг бэлтгэх, залуу шүүгчдийн дүрмийн мэдлэгийг дээшлүүлэх, тэмцээн шүүх ур чадварыг сайжруулах, шүүгчийн зэрэг ахиулах зорилготой юм. Сургалт семинарт бөхийн чөлөөт барилдааны шүүгч болох сонирхолтой БТДС-иудын болон их, дээд сургуулийн оюутнууд хамрагдана. Сургалтын дараа МЧБХ-ноос шалгалт авч шүүгчийн зэрэг ахиулах буюу шинээр олгох юм.
Чөлөөт бөхийн шүүгчдийн сургалт болно
2015-12-09 12:31:00