Дуучин Самандын Жавхлан 2016 оны сонгууль бие даан нэр дэвшигч тойрогтоо ялалт байгуулан УИХ-ын гишүүн болсон билээ. Тэрбээр тангараг өргөж, үнэмлэхээ авах тэр өдөр морьтойгоо Төрийн ордны гадаа ирсэн юм. Түүгээр ч зогсохгүй 99 морьтон түүнтэй хамт ирсэн нь олон нийтэд сонин содон байсан юм. Үргэлж хийсэн үйлдэл, ярьсан яриагаараа олны анхаарлын төвд байдаг хүн бол дуучин, УИХ-ын гишүүн С.Жавхлан анхны цалин 1.5 сая төгрөгөөрөө эрдмийн их аянд хөл тавьж байгаа бяцхан үрсэд дүрэмт хувцас авч бэлэглэжээ.
С.Жавхлан гишүүнийхээ анхны цалингаараа сурагчдад дүрэмт хувцас бэлэглэжээ
2016-09-01 17:53:18