Энэ оны наймдугаар сарын 1-29-ний хооронд УИХ-ын Тамгийн газрын нарийн бичгийн даргын захирамжийн дагуу нийт 17 зүйлийн зардлыг гаргасан байна. Захирамж нь голдуу зардал гаргах, буцалтгүй тусламж, дурсгалын зүйл гардуулах, эмчилгээний зардал олгох гэсэн утгатай. Эдгээрээс нэгийг нь онцолвол "Дурсгалын зүйл гардуулах тухай УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын 2016 оны наймдугаар сарын 2-ны 451 тоот захирамжид "...УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн 60 насны ойг тохиолдуулдан баяр хүргэж, дусргалын зүйл /мөнгөн аяга, ааруул, бичвэрийн үнэ оролцуулан/ гардуулахад шаардагдах зардлыг төсвийн зохих зүйл ангиас гаргахыг Захиргаа, нийтлэг үйлчилгээний хэлтэст зөвшөөрсүгэй" гэжээ. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн 60 нас хүрсний төрсөн өдрийн бэлгийг заавал төрөөс, төсвөөс даах нь. Түүгээрч зогсохгүй эрхэм гишүүний төрсөн өдрийн бэлгэнд хэдэн төгрөг зарлагадахыг тусгаагүй аж. Юутай ч түүнд өгөх мөнгөн аяганы үнэ нэг, хоёр зуун мянган төгрөгийг жирийн аяга байхгүй нь мэдээж. Угтаа бол Засгийн газар хэмнэлтийн горимд шилжээд байгаа ч энэ мэтийн зардлыг хэмнэхгүй байгаа бололтой.
Ц.Нямдоржийн 60 насны төрсөн өдрийн бэлгийг төрөөс даах уу
2016-09-01 11:10:00