Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар түүний багш Буриадын ардын жүжигчин Дарима Линховоин нар Буриад улсын төрийн шагнал хүртээсэн байна.Г.Ариунбаатар нь дэлхийн дуурийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд түрүүлсэн билээ. Г.Ариунбаатар энэ сарын 19-ний өдөр өөрийн уран бүтээлийн бие даасан хоёр дахь тоглолт "Монгол сонгодог"-оо монгол түмэндээ толилуулахаар бэлтгэж буй.
Г.Ариунбаатар Буриадын төрийн шагнал хүртжээ
2015-12-09 11:16:00