
Хичээл сургууль, цэцэрлэг орох гээд нийслэл хөл хөдөлгөөн ихтэй байгаа бөгөөд замын түгжрэл үүсдэг. Тиймээс Замын цагдаагийн газраас автомашиныг тэгш, сондгой номероор нь явуулахаар болсон билээ. Тодруулбал, 9-р сарын 1-ний өдөр 4, 9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Дугаарын хязгаарлалт өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Харин Нийслэлийн захирагч С.Батболд “Ирэх есдүгээр сарын 1-нд их дээд сургуулиуд 11.30-аас, Ерөнхий боловсролын сургуулиуд 8:30-аас нээлтээ хийх учраас замын түгжрэл үүсэхгүй” гэж мэдэгджээ.
 
               
                  
 
          
          
           
          
          
           
          
          
          


 
               
               
               
               
              