Монгол Улсын начин Токитэнкү А.Хүчитбаатар зодог тайлахаар болсоноо мэдэгдэж хэвлэлийн хурал хийжээ. Жонокүчи, Жонидан, Санданмэг 7:0 гээд түрүүлээд л гараагаа эхэлж, Жюүрёод 2 түрүүлж, Комүсүби цолтой барилдаж, хөл мэхний уран гайхамшигийг үзүүлж явсан Токитэнкү маань хүнд өвчин тусан учраас чансаа буурч тул зодог тайлах шийдвэрээ гаргасан байна. Тэрээр “Lymphoma” хэмээх цусны хорт хавдрын улмаас жил гаруй хугацаанд тэмцээнд оролцож чадалгүй, эмчилгээ хийлгэж байсан гэнэ. А.Хүчитбаатар одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд өвчний улмаас 20 орчим кг турсан гэнэ. Тэрээр энэ талаар хэлэхдээ "Эхэндээ би энэ бүхнийг хүлээж авч чадахгүй байлаа. Дэвжээндээ буцаж очоод барилдмаар байсан ч жин маань хурдан хасагдаж байгааг болиулах боломжгүй байсан" хэмээжээ.
Токитэнкү А.Хүчитбаатар хүнд өвчин туссан учраас зодог тайлжээ
2016-08-30 16:55:00