8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Баяраа: Олон жилийн хөдөлмөрийг минь үгүйсгэж, хүний эрхийг хязгаарлаж байгаад маш их харамсч байна

2016-08-30 15:58:00

МУГТ Г.Мандахнаран болон Чөлөөт бөхийн холбооны дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд хурлын эхэнд “Дасгалжуулагчид Г.Мандахнарангийн хүрэл медалийн төлөөх барилдааныг буруу шүүснээс болж хувцсаа тайлсан уу эсвэл дасгалжуулагчид хувцсаа тайлснаар буруу шүүсэн үү гэх асуудал олны дунд үүссэн. Гэхдээ эхлээд олон улсын спортын хороо алдаа гаргаж, Г.Мандахнарангийн барилдааныг буруу шүүсэн бол тэдэнд хариуцлага тооцох хэрэгтэй. Олон улсын арбитрын шүүх хэнийх нь бурууг тогтоогоод шүүгчийн зөв гэвэл дасгалжуулагчид бурууджээ гэж бодоод олон нийтэд залруулна” гэсэн юм . Улмаар шударга бус зүйлтэй тэмцсэний төлөө дасгалжуулагчдийг буруутгаж байгаа бол туйлын буруу. Монголын чөлөөт бөхийн холбооны Ёс зүйн хорооноос дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр нарыг дасгалжуулагчынх нь ажлыг 2 хүртэлх жилээр хасах шийдвэр гаргасыг арай хатуудаж байна гэж үзэж байна. Хэрвээ шүүгчид буруу шүүгээгүй бол дасгалжуулагчид дэвжээн дээр гарахгүй байсан гэдгийг онцоллоо.

Энэ үеэр  дасгалжуулагч Б.Баяраа “Узбекийн бөхийн барилдааны дараа Дэлхийн чөлөөт бөхийн барилдааны ерөнхийлөгч албан ёсны мэдэгдэл хийсэн. Тэрээр чөлөөт бөхийн хөгжил сайжирч байгаа ч булхайтай шүүлт явагдаж байна. Бид үүний эсрэг тэмцэх болно гэж мэдэгдсэн. Тэгэхээр дэлхийн бүх улс буруу шүүлтийн эсрэг тэмцэхээр болсон гэж ойлгож байгаа.  Олон жилийн хөдөлмөр бүтээлийг хормын дотор үгүйсгэж, хүний эрхийг хязгаарлаж байгаад маш их харамсч байна. Хэрэв бид уучлалт гуйвал булхайтай шүүлт, бузар явдлын өмнө сөхөрч байгаатай адил байгаа юм” гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mgl
Ene humuusiin buruu ogt baihgui.Bulhaitai shuultiin umnu buruutan boloh gej yu baisan um.Oi gutaj bn.arai l dendsen shuult bolson
2016/08/31 76.16.174.6
Болор
Мандахнаран нь цаг дуусаагүй байхад өрсөлдөгчөө илт басамжлан, хөөрч онгирч байгаад торгууль авсныг бүгд хараа биз дээ. Хаа байна тэр спортын хүний тэсвэр тэвчээр, хатуужил, ёс зүй????
2016/08/31 124.158.109.62
irgen
End henii ch buruu baigaagui bid harin aldagdsan bolomjiinhoo toloo chadliinhaa hereer temtseh heregtei. Getel yagaad dotroo iin baina ve ? muu baina.
2016/08/31 202.21.117.210
Болор
Энэ 2 дасгалжуулагч болон Мандахнаранд 3-ууланд нь хариуцлага тооцох ёстой. Энэ2-ын хувьд бөхийн дэвжээ, спортын талбарыг хүндэтгээгүй бүдүүлэг авирласан бол Мандахнарангийн хувьд цаг дуусаагүй,
2016/08/31 124.158.109.62
Бурууг өөрөөсөө эр. Спортынхоо дүрэм журмыг биелүүлж Олимпийн дэвжээг хүндлэх хэрэгтэй байлаа.
Баяраа та доктор эрдэмтэн хүн юм бол өөрийнхөө олон жилийн хүч хөдөлмөрийг үнэлээд тэсвэр тэвчээр гарган тэмцээнийг ном журмаар нь дуусгаад дараа нь арбитрын шүүхэд хандах хэрэгтэй байсым та чадаагүй
2016/08/31 208.107.128.246
Зочин
Manai dasgaljuulagch nar yadaj anhan shatnii angli helnii kurst yavaach,Hel medehguifees shivshig bolloo.Yadaj orchuulagchaa iim ued heregleh uhaan tagaad alga bn a vee.Heden orchuulagch avaad yavahgu
2016/08/31 66.87.77.195
33
Tt
2016/08/31 66.87.77.195
Зочин
Энэ тэнэг боловсролгүй дасгалжуулагч нарынхаар бол манай тамирчин цаг дуусаагүй байхад зугтаасан болон дасгалжуулагчид хувцсаа тайчиж эсэргүүцэл үзүүлсэн нь зөв гэж заргалдах болж байнауу
2016/08/30 182.160.35.242
Зочин
Та нарын тэвчээргүй далдагнасан үйлдлээс бүх зүйл болсон.Биеэ өмөөрөөд яахав та нараас болоод чөлөөт бөхийн бүх тамирчид тэмцээнд орох эрхээ хасуулчихаад байна.
2016/08/30 182.160.35.242
МАН-ын бөхчүүд
СҮХБАТ,СУМЬЯАБАЗАР гэх мэт бөхөнцрүүд дэлхийгээс медаль авч ирж байсан уу.Монголынхоо нэр төрийг та 2-оос илүү мандуулан Олимпийн медалийн төлөө эх орныхоо нэрийн өмнөөс бүх хүчээ дайчлан барилдаж амж
2016/08/30 43.242.243.98
Zochin
Niileed eserguutsel ilerhii lie
2016/08/30 103.26.195.178
Nomtoibayar
hulchgar zan iim l shagnaltai baidagiim uhsenee hiij toirch zugtaasan yum bee mandahnaran hohichin bolsoon gej...teneg 2 dasgaljuulagch ni burch hohichin bolloo
2016/08/30 202.179.11.10
Л.Энхбаатар
Энэ барилдааныг үзээд миний уур хүрээд гэртээ тамхи татаад эхнэр унтаж байгаад сэрээд би гэрээсээ хөөгдсөн. Манай баз гэртээ архи уугаад бас хөөгдсөн гэсэн. Тэмцэх хэрэгтэй. Монгол эрчүүд гоё байсан
2016/08/30 103.9.90.98
зочин
хэрвээ 2 дасгалжуулагч буруудаж байгаа юм бол Мандахнаранд ч хариуцлага тооцох хэрэгтэй, энэ нөхрөөс болж одоо бусад тамирчид хохирол
2016/08/30 202.179.23.236
  • Recent
  • Most Read
  • Most Comment