8o
Улаанбаатар хот
mobile menu

Манай улсын тамирчид паралимпид 5 төрлөөр өрсөлдөнө

2016-08-31 15:20:00


Бразилын Рио-де-Жанейро хотноо ирэх есдүгээр сарын 7-18-ны өдрүүдэд болох Зуны Паралимпийн XV наадамд оролцох Монгол Улсын найман тамирчин эх орноосоо мордоход бэлэн болжээ.  Дэлхийн 173 орны баг, тамирчид спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх юм байна.  "Рио 2016" паралимпийн наадамд Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав тэргүүтэй найман тамирчин таван төрлөөр өрсөлдөх аж. Тодруулбал, Байт харвааны төрөлд Паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, А.Анхбаяр, жүдо бөхийн төрөлд А.Мөнхбат, Б.Ууганхүү, буудлагын төрөлд З.Ганбаатар, хөнгөн атлетикийн төрөлд Г.Цогтгэрэл, пуэрлифтингийн төрөлд Э.Содномпилжээ нарын тамирчид, дасгалжуулагч, эмч нарын хамт оролцох юм. Баг, тамирчиддаа амжилт хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл