Өнгөрсөн амралтын өдрөөр реппер Gee тансаг зэрэглэлийн гэх тодотголтой MINT шөнийн клубд зочилжээ. Гэвч тус клуб түүнд таагүй сэтгэгдэл үлдээсэн бололтой.Тэрбээр энэ талаар өөрийн инстаграм хуудастаа ийнхүү бичсэн байна.
"Өнгөрсөн хагас сайн өдөр Минт нэртэй нэгэн клуб-д нэгэн эвэнтийнхэн намайг хэсэг нөхдийн хамтаар урьсан юм. Гэтэл эвэнт болох тэр өдөр миний нэрийг үлдээгээд бусдынхыг маань хасчихсан постер тус клубын фэйсбүүк хуудаснаа заларч байх юм. Гайхаад менежер гэх залуутай нь утсаар ярихад манай стандартыг хангахгүй хүмүүсийн нэрийг бид хассан дуулуулахгүй. Асуудал байна уу айн? гэж томорлоо... Айхтар газар юм байна гэж ойлгоод амьдралдаа анх удаа тэнд хөл тавилаа. Төсөөлснөөс их жижиг байлаа. Хайгаад хайгаад тайз олсонгүй. Хаана дуулах юм гэтэл энэ дээр гэж залгаж тавьсан 2 жижиг яригч (манайхны хэлдгээр депузер) заалаа. За за гээд гараад дууллаа... Дугаралт гэж дунд хуруу, микрофон гэж миний царай... Арай ч дээ...
НААД ЗАХЫН ЭНГИЙН СТАНДАРТЫГ ХАНГАЧХААД БУСДАД СТАНДАРТ ТОГТООСОН НЬ ДЭЭР БАЙМААР... Миний нөхдийг доромжилж томорч томорчихоод өөрсдөө ийм янзтай байгаад нь дургүй хүрлээ... Би тэдний дээд зэрэглэлд нийцэхгүй ээ... Би угаасаа ард хүн. Аймаар лагууд нь тэдний шалан дээр очиж дуулна биз дээ. Надаар дутав л гэж. Амласан мөнгө нь арвин байсан ч ахиж тийш зүглэхгүй гээд ам гарчихсан... Дуусаа... " хэмээн бичжээ.