Бразил улсын Рио Де Жанейро хотноо болсон зуны Олимпийн 31 дүгээр наадмаас манай улсын хоёр тамирчин медаль хүртсэн билээ. Тодруулбал, Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзсэн Азийн аварга МУГТ Д.Сумъяа мөнгөн медаль, 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл тамирчдыг өнөөдөр 14.00 цагт Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэднийг хүлээн авч Засгийн газрын шагналыг гардуулах юм байна.