Хоёр жилийн өмнө Үндэсний их баяр наадмаар Б.Сугаржаргал аймгийн арслан Г.Баасандоржид унасандаа шаралхан бөхийн барилдааныг шүүж байсан улсын харцага Д.Сэрээтэрт гар хүрсэн удаатай. Тухайн үед үзэгчид болон олон нийт түүнд дургүйцэж нэлээд бухимдсан билээ. Мөн Б.Сугаржаргалын ах дүүс нийлж хөлийн цэц, улсын харцага Д.Сэрээтэрийг элдвээр доромжилж заналхийлсэн гэсэн яриач бий. Улмаар энэ асуудал эцэстээ цагдаагийн байгууллагад гомдол гаргаж дууссан гэнэ. Тэгвэл Б.Сугаржаргал дахин танхайн сэдэлтэй хэрэг үйлдэж шүүхийн хаалга татсан байна. Шүүхээс түүнд энэ удаад 1 жилийн ял оноож, тэнсэн хянан харгалзаж шийдвэрлжээ. Учир нь тэрбээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд буюу шинэ оны өмнөхөн караокед танхайрсан хэргээр шалгагдаж байгаа ийн шүүхээр эцэслэгдсэн байна. Уг хэргийг хохирогч тухайн үеэс хойш эмнэлгийн байгууллагаар нэлээд явсан гэдгийг эх сурвалж онцолжээ.