Сүүлийн үед хошин урлагийн продакшнуудын жүжигчид хамтлагаасаа гарах орох асуудал нэлээд их гарах болсон. Энэ дундаа “Шинэ үе” продакшны жүжигчид хамтлагаасаа нэлээдгүй гарч байгаа. Саяхан гэхэд тус хамтлагийн жүжигчин Сөрөлт, Ганбаа нар үргэлжлүүлж, хошин урлагийн хамгийн отгон продакшн “Эмоци” –той гар нийлэн ажиллахаар болжээ. Шинэ бүрэлдэхүүнээр хүч сэлбэсэн “Эмоци” продакшн ээлжит уран бүтээлдээ ханцуй шамлан ороод байгаа аж.
Жүжигчин Л.Сөрөлт, Ганбаа нар “Шинэ үе”-ийг орхилоо
2016-08-29 12:43:26