Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон Зуны XXXI олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнарангийн барилдаан маргаантай болсон. Тэрээр хүрэл медалийн төлөө Узбекстаны Наврузовтай барилдаж, оноогоор тэргүүлж явсан ч цаг дуусах мөчид торгуулж ялагдсан билээ. Энэ асуудлаас болоод Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Монголын багийг тодорхойгүй хугацаагаар олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь хассан тухай МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж твиттертээ жиргэжээ. Гэхдээ UWW буюу Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо энэ талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа юм.
Д.Дагвадорж: Асуудал үүсээд байна одоо яадаг билээ
2016-08-26 14:12:00