Энэ даваа гаригт Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд болон багш дасгалжуулагчид өнгөрсөн олимпийн наадмыг дүгнэж хамтарсан хурал хийжээ. Энэ үеэр тус холбооны ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний итгэлийг алдсан даа хүлцэл өчиж, ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон тухайгаа дуулгасан. Гэсэн ч холбооны багш дасгалжуулагч, тамирчид энэ шийдвэрийг нь эсэргүүцсэн байна. Мөн тэрээр олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчин Д.Сумъяаг “алтын дайтай мөнгөн медаль авсан” гэж онцлон хэлээд Хөдөлмөрийн баатар цолонд тодорхойлохоо дуулгажээ.
Д.Сумъяаг “Хөдөлмөрийн баатар” цолонд тодорхойлжээ
2016-08-26 12:34:32