8o
Улаанбаатар хот
mobile menu

Хувьцааны мөнгийг гүйцээж олгоно

2016-08-26 09:14:00

Засгийн газар төсвийн тодотголоо УИХ-д өргөн бариад байгаа. Төсвийн тодотголд олны анхаарлыг татахуйц хэд хэдэн асуудал багтсан. Түүний нэг бол “Сайн хувьцаа” хөтөлбөрт хамрагдаж, Тавантолгойн 1072 хувьцааныхаа 30 хувийг Засгийн газарт худалдсан ч  мөнгөө гүйцэт авч чадаагүй иргэдийн мөнгийг гүйцээн олгохоор болсон явдал юм. Тодруулбал, Засгийн газрын наймдугаар дугаарын сарын 10-ны өдрийн хуралдаанаар "Сайн” нэртэй хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гаргасан. Засгийн газрын шийдвэр гаргахаас өмнө "Сайн” хувьцаа хөтөлбөрт хамрагдсан арилжааны банкнуудад хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэдэд хувьцааны төлбөр олгохоор холбогдох тооцоог хийн, 2016 оны төсвийн тодотголд нэмж тусгуулжээ. Сайн хувьцаа хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр нийт 1,313,432 иргэн хүсэлт гаргасан байна. Тэдний 1,294,944 иргэн хувьцааны төлбөрийг бүрэн болон хэсэгчлэн авсан аж. Харин  хувьцааны мөнгөө бүрэн аваагүй 19 мянга орчим иргэн байгаа аж. Эдгээр иргэдийн хувьцааны мөнгийг гүйцээн олгохоор төсвийн тодотголд тусгажээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ganbar
Zasgiin gazar huvitsaag 5 tolgoigoos hudaldaad awchihsan yumchin ard tum end huvitsaanii mungiig ni uguh in zui esnii asuudal yum shuu
2016/08/26 103.26.195.97
Зочин
Сангийн сайд улс орны санхүү их муу байгаа гэсэн яагаад бэлэн мөнгө зүгээр тараах гээд байгаа юм бол
2016/08/26 119.40.100.222
  • Recent
  • Most Read
  • Most Comment