8o
Улаанбаатар хот
mobile menu

Олимпийн хүрэл медальт Д.Отгондалай эх орондоо ирлээ

2016-08-26 08:12:00

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Д.Отгондалай өнөөдөр өглөө 06.00 цагт эх орондоо ирлээ.  Тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгасан тамирчинаа   ХХЕГ-ын удирдлагууд болон эмээ, эхнэр үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, нутгийн зон олон монголчууд алд цэнхэр хадаг мөнгөн аягатай сүү барин угтан авч баяр хүргэлээ. 

Олимпийн хүрэл медалт Д.Отгондалайг эх орондоо газардаад байхад нь баяр сэтгэгдэлээс нь хуваалцлаа. 


-Хүн төрөлхтний цэнгэлийн манлай олимпийн наадмаас хүрэл медаль хүртлээ. Анх удаа олимпод хүч үзэж эх орондоо хүрэл медаль авчирлаа. Баярын сэтгэгдэлээсээ хуваалцаач?

-Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон олимпод амжилттай оролцож хүрэл медаль хүртлээ. Өөрийнхөө сэтгэл зүйг барьж олон улсын тэмцээнд орж байгаа юм шиг тоглолоо. Өмнө нь таарч байсан тамирчидтай таарсан. Эх орондоо ирээд маш сайхан байна. Миний тэмцээн наймдугаар сарын 16-ны өдөр дууссан. Эх орон руугаа маш их яарч ирлээ. 
-Таны сүүлийн тулаан сошиал ертөнцөөр маш их маргаан дагуулсан. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Яг тоглоод хожигдоход мэдээж маш их хэцүү байсан. Гэхдээ би залуу хүн цаашид илүү их хичээх болно. 

-Таны хувьд 2014 онд Азийн наадамд түрүүлж ард түмнээ баярлуулсан. Энэ удаад амжилтаа дахиад ахиуллаа. Медалийн тавцанд зогсож байх үед төрсөн сэтгэгдэлээсээ хуваалцахгүй юу?

-Тухайн үед Азийн наадамд түрүүлж байхдаа одоо олимппод амжилттай орно шүү гэж өөртөө зорилго тавьж бэлтгэл сургуулилтаа хийж байсан. Энэ медалийн авахад дэмжлэг туслалцаа үзүүлж, тусалж дэмжиж байсан та бүхэндээ баярлалаа. Та бүхэндээ маш их баярлалаа. 

Д.Отгондалайн охин Д.Цэлмүүн: Ааваараа маш бахархаж байна. Хайртай шүү


Олимпийн хүрэл медальт Д.Отгондалай эхнэр Хулангын мөн баярын сэтгэгдэлийг нь сонслоо. Тэрбээр хэлэхдээ “Сэтгэдэл маш өндөр байна. Ханиараа маш их бахархаж байна. Олон жил хөлс хүчээ гарган хичээлэлсэний үр дүнд олимпиос медаль авч ирлээ. Манай гэр бүлийнхэн төдийгүй, монголын ард түмэн бүгд дэмжлээ. Сэтгэл зүрхээрээ дэмжиж байсан та бүхэндээ баярлалаа” хэмээн хэллээ. Харин Д.Отгондалайн охин Д.Цэлмүүн аавынхаа тэмцээнийг эхнээс нь дуустал бүгдийг нь үзсэн. Ааваараа маш бахархаж байна. Хайртай шүү хэмээн аавыгаа тосоход чин сэтгэлийн үгээ хэллээ. 

Харин дасгалжуулагчдын хувьд манай Д.Отгондалай дэлхийн хэмжээний тамирчин гэдгээ харууллаа. Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээн хоёр жилдээ нэг удаа болдог. Гурав дараалан оролцохдоо дандаа медалийн төлөө өрсөлдөж луйвардуулж ялагдаж байсан. Харин энэ удаад хэр тамирчин бэ гэдгээ харуулж чадсан хэмээн сэтгэгдэлээсээ хуваалцлаа. 

Юндэнсувдаа: Төрийн сүлд минь өршөө


Олимпийн хүрэл медальт Д.Отгондалай гэр бүлийнхэн нутгийн зон олон, монголчууд тосож авч баяр хүргэсэн бол түүний ээжийн  хөл нь  бага зэрэг гэмтсэн байгаа бөгөөд төрөлх нутаг Дорнод аймагтаа хүүгээ хүлээж байгаа хэмээн төрөл төрөгсөд нь хэллээ. Ээжийг нь төлөөлж ирсэн хадам эмээ Юндэнсувдаагаас сэтгэгдэлийг сонслоо. 
"Их баярлаж байна. Улам их амжилт гаргаарай гэж хүсэе. Рингэн дээр гараад хүүгээ тулалдаж байхад нулимс дуслуулаад л үзээд сууж байлаа /уйлав/. Өөрийнх нь ээж хөл нь бага зэрэг гэмтээд нутагтаа байгаа хүүгийнхээ ээжийг орлоод ирлээ ш дээ. Д.Отгондалайн эхнэр нь миний ач охин байгаа юм. Хүүгээ дараагийн олимпод улам амжилт гаргаасай хүсэж байна. Төрийн сүлд минь өршөө" хэмээн нулимс мэлтэлзүүлэн баярын сэтгэгдэлээсээ хуваалцлаа. 

Ийнхүү эх оронынхоо нэрийг дэлхийн тавцан цуурайтуулж чадсан Олимпийн хүрэл медальт Д.Отгондалай маань эх орондоо ирлээ. Түүнийг элэг нэгт монголчууд, гэр бүлийнхэн нь халуун алга ташилтаар угтан авч баяр хүргэлээ.Эх орондоо тавтай морил. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Baharhaltai
Baharhal. Ulam amjilt huseye
2016/08/26 76.16.174.6