8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ жил хүүхэд харах үйлчилгээний 398 цэцэрлэг ажиллана

2016-08-25 15:56:52

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль өнгөрсөн оны долоодугаар сарын 02-ны өдөр батлагдаж, энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 765 иргэнийг хүүхэд харагчийн сургалтад хамрагдаж, 400 гаруй иргэн хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр зөвшөөрөл хүсчээ.

Улмаар 398 иргэнд хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрөл олгоод байгаа ба эдгээр хүүхэд харах үйлчилгээний газрууд энэ хичээлийн жилээс эхлэн тогтвортой үйл ажиллагаа явуулж, улсын цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг хүлээн авахаар болжээ. Хүүхэд харах үйлчилгээний цэцэрлэгт, 1.8 наснаас дээш хүүхдүүдийг хүлээн авах бөгөөд эцэг эхээс сардаа 120 мянгаас дээшгүй төлбөр авч, үлдсэн зардлыг улс төлөх аж. Хүүхэд харах үйлчилгээг шинээр иргэдийг Сонгино хайрхан, Баянзүрх дүүргүүдэд бүртгэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment