Энэ сарын 22-ноос ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт шинээр элсэгчдийн бүртгэл эхэлсэн билээ. Бүртгэхдээ ачаалал ихтэй дүүргүүдэд "Элсэлтийн тасалбар" тараах юм. Тасалбараараа наймдугаар сарын 26-ны өдөр сугалаа явуулах журмаар явагдах аж. Тодруулбал, нийслэлд 70 гаруй цэцэрлэг бүртгэлээ сугалаагаар явуулахаар болсон байна.