
“Рио 2016” зуны их наадам амжилттай болж өндөрлөлөө. Риогийн Олимпын наадамд оролцсон Монгол Улсын хүндийн өргөлтийн тамирчин сэргээшийн шинжилгээнд унажээ. Спортын арбитрын шүүхийн /САШ/ мэдэгдсэнээр, хүндийн өргөлтийн тамирчин Ө.Чагнаадоржоос “тестостерон” хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрсэн хэмээн мэдээлэлсэн байна. Ө.Чагнаадорж бол сэргээш хэрэглэсэн нь Риогийн Олимпын явцад тогтоогдсон долоо дахь тамирчин юм.



