“Рио-2016” зуны олимпийн 31 дүгээр наадмаас Монгол Улс мөнгө, хүрэл медаль хүртэж 67 дугаар байрт шалгарсан байна. Манай улсаас олимпид 9 төрөлд 43 тамирчин оролцсон билээ. Үүнээс жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Монгол Улсын тамирчин Д:Сумъяа мөнгөн медаль, боксын тулаанд ОУХМ Д.Отгондалай хүрэл медалийн хүртсэн амжилтаар хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон спортын наадамд оролцож медаль хүртсэн амжилтаараа 206 улсаас 67 дугаар байрт бичигдэж байна.