Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж энэ удаагийн олимпийн наадмын дараа чөлөөт бөхийн холбооны удирдах албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болсон байна. Тэрээр энэ талаар өөрийн твиттер хаягаар дамжуулан албан ёсоор мэдэгджээ. Их аварга энэ талаар ийнхүү жиргэжээ.