"ДОЗ" энтертайнментын жүжигчин А.Мөнгөнзул буюу Зулаа сүүлийн үед жүжиглэхээс продюсер хийхийг хүсдэг болжээ. Түүний хувьд "ДОЗ" энтертайментын хэд хэдэн дэлгэцийн бүтээлд гол дүр бүтээнгээ продюсерийн үүргийг тун ч чадварлаг гүйцэтгэсэн. Тэгвэл жүжигчин бүсгүй энэ удахгүй дэлгэцэнд гарах шинэ уран бүтээлд мөн л продюсерээр ажиллажээ. Тодруулбал, "ДОЗ плас" энтертайнмент , "Плас мошн пикчерс"-ийн хамтын бүтээл “Нэг өдрийн дайсан” уран сайхны кинонд тэрбээр продюсерээр ажилласан байна. “Нэг өдрийн дайсан” уран сайхны кино энэ сарын 26-нд бүх кино театрын дэлгэцнээ гарахаар болсон бөгөөд гол дүрд Ш.Доржсүрэн, Т.Билэгжаргал, С.Хишигжаргал нар тогложээ. Ийнхүү үзэгчид жүжигчин Зулаагийн ээлжит шинэ бүтээлээс түүний продюсерийн авьяасыг дахин харах нь ээ.