“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран Узбекистаны бөхтэй барилдаж, эцсийн мөчид торгуулийн оноогоор ялагдлаа .Үүнийг АНУ-ын чөлөөт бөхийн холбоо эсэргүүцэж, Г.Мандахнаранг “Ялсан” хэмээн твиттер хуудаснаа өмөөрч жиргэжээ. Тэд "Ганзориг 7:6 онооны харьцаагаар хүрэл медаль хүртсэн. Гэвч түүнийг баяраа тэмдэглэж байх мөчид ямар нэгэн шалтгаанаар Наврузовт оноо өглөө" гэсэн байна.
АНУ-ын Чөлөөт бөхийн холбоо Г.Мандахнаранг ялсан гэжээ
2016-08-22 12:14:00