Рио-гийн дэвжээнд гарч хүрэл медалийн төлөө Барилдсан Г.Мандахнараны барилдаан бөхийн ертөнцийг шуугиулж байна. Манай бөх Г.Мандахнаран хүрэл медалийн барилдаанд ялж яваад, барилдаан дуусах мөчид ялагдал хүлээсэн юм. Г.Мандахнаран дагах барилдаанд канадын бөх Хейслан Антонио Веранес Гарсиатай хүч үзэж дэвжээнээс түрж гаргаж 1 оноо, торгуулуулж 1 оноо, хөл авч дэвжээнээс зугтаалгаж 3 оноогоор хожсон. Харин хүрэл медалийн төлөө Узбекийн бөх Ихтияр Наврузовтой өрсөлдөж, зүүнд хөлд нь явж дамжин ард нь гарч, 2 оноо авсан. Барилдааны явцад хөлөө хоёр удаа алдаж, 4 оноо алдсан ч оноогоо нөхөж, тооны харьцаа 6:6 болсон үед орооцолдсон барилдааны явцад дэвжээний захад ард нь гарч 1 оноо авч тооны харьцаа 7:6 болсон юм. Ингээд манай бөх оноогоор ялж байх үед барилдааны хугацаа дуусахад 10-хан секунд үлдсэн байв. Өрсөлдөгч нь ухаангүй дайрч манай бөх хамгаалсаар барилдааны хугацаа дууссан. Гэтэл шүүгчид манай бөхийг зугтаасан гэж 1 оноогоор торголоо. Дасгалжуулагчид үүнийг эсэргүйцэн челленж шидсэн амжилт олсонгүй. Учир нь Узбекий бөхөд 1 оноо нэмж өгснөөр манай бөхийг 7:8 оноогоор ялагдуулж, хүрэл медалийг нь улайм цайм луйвардлаа. Булхайтай шүүлтэд дургүйцсэн манай дасгалжуулагчид дэвжээн дээр гарч эсэргүүцлээ илэрхийлсэн. МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч О.Баянмөнх энэ барилдаан эхлэхийн өмнө “Узбекийг шуугчтэй нь хамт хожих тулаан болно.” гэж твиттер хуудсандаа бичсэн байв.