НӨАТ-ын сугалааны наймдугаар сарын тохирол өчигдөр буюу энэ сарын 21-ний өдөр явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тохиролд нийт 6.806.302 хүн оролцсон байна. Түүнээс 5157 хүн 20 мянган төгрөг, 594 хүн 100 мянга, 58 хүн 500 мянга, дөрвөн хүн дөрвөн сая төгрөг хожижээ. Нийт 6813 хүн азтан болсон байна.