Олимпийн хүрэл медальт Д.Отгондалай тэргүүтэй боксчид олимпийн үеэр хэрэглэсэн эд зүйлс, гар утсаа дуудлага худалдаанд оруулахаар боллоо. Дуудлага худалдаанаас олсон орлогыг нийгэм рүүгээ чиглэсэн сайн үйлсэд зарцуулна гэж мэдээллээ. Тэд энэхүү мэдээллийг гурван цагийн өмнө фэйсбүүк хуудсаараа хийсэн шууд дамжуулалтын үеэр хэлсэн юм. Манай боксчид энэ сарын 26-ны өглөө эх орондоо ирэх юм байна.
Д.Отгондалай олимпийн үеэр хэрэглэсэн эд зүйлс, гар утсаа дуудлага худалдаанд оруулахаар боллоо
2016-08-21 11:22:00