8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хүүхэд харах үйлчилгээ”-нд 3000 хүүхэд хамрагдана

2016-08-18 15:15:05

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн "Хүүхэд харах үйлчилгээний тухай" хууль хэрэгжиж эхэлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд нийт 1885 хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдсан байна. Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яамнаас 2015-2016 онд нийслэлийн хэмжээнд 5913 хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулна гэсэн квотыг Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт өгчээ. Үүний дагуу Нийслэлийн хэмжээнд 765 хүүхэд асрагчыг бэлтгэж, 389 харагч нь байрны дүгнэлтээ гарган үйлчилгээгээ эхэлсэн байна. Ирэх есдүгээр сарын 1-нээс 3000 хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдах боломжтой ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment