Загварын тайзнаа алхаж буй сайхан бүсгүйчүүдээс биедээ элдэв мэс хүргээгүй хамгийн ориг төрхтэй гэгддэг С.Төгс их ажлынхаа хажуугаар сүүлийн үед “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгийг хөтөлж эхэлсэн билээ. Олны танил эмэгтэйчүүдтэй хамтран хөтөлж буй энэхүү нэвтрүүлгийнхээ нэгэн дугаарт С.Төгс өөрийнхөө гоёмсог шивээснүүдийг олонд харуулсан юм. Тэрбээр шивээс тус бүрийнхээ сонирхолтой түүхээс хуваалцан, сэтгэлд хоногшим утга учрыг нь тайлбарлаж хэлсэн бөгөөд хөтлөгч найзуудынхаа “Нууц газартаа шивээс хийлгэх үү” гэсэн асуултад татгалзах бодолгүй байгаагаа илэрхийлсэн юм. Түүгээр ч зогсохгүй нууц газартаа шивээс хийлгэхийг үгүйсгэхгүй гэжээ.