8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн өмчийн компанийн удирдлагуудын цалинг 30-60 хувь бууруулна

2016-08-18 08:48:27

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоож, нэг сарын цалин хөлс нь  5-10 сая төгрөг бол 30 хувь, 10-30 сая төгрөг бол 50 хувь, 30 сая  төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулахаар болов. Мөн эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдоо  үр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоолоо. Мөн энэ шийдвэртэй холбогдуулан  цалин, урамшуулал, гадаад дотоод томилолт, тавилга эд хогшил худалдан авах  зэрэг одоо зарцуулагдаагүй байгаа зардлуудыг улсын төсөвт татаж авахаар болов. Мөн цаашид төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдлагын цалин, урамшууллыг ТУЗ-ийн төвшинд шинэчлэхийг үүрэг болголоо.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
төрийн өмчит байгууллагуудын удардлагууд гэж ямар гоц ухаантнууд байдаг байнаа ийм өндөр цалин хангамж эдлэнэ дээр нь тендер нэрээр байнга хулгай хийнэ ялангуяа цахилгаан станцын нөхөдүүд даварсан хул
2016/08/18 202.179.25.175
turiin alban haagch
kkk yu we bid chni arai chuu l gardeeree 600.000 gariug awch bn tengert amidrah yumaa
2016/08/18 202.21.117.42
Ганаа
Ёо ёо 30 саяас дээш ч гэх шиг, эд ёстой универсал мундаг нөхдүүд болоод ийм тэнгэрийн цалин авдаг байх даа. Энгийн ТАХ чааваас 500 000-1сая биз дээ.
2016/08/18 210.176.86.216
  • Recent
  • Most Read
  • Most Comment