8o
Улаанбаатар хот
mobile menu

Сургууль, цэцэрлэгийн бүртгэл ирэх даваа гаригт эхэлнэ

2016-08-19 12:08:00

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хөдөөд цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 84.6 хувийг, аймаг, нийслэлд 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой гэж үзэж буйгаа мэдэгдсэн. Мөн Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар 2016-2017 оны хичээлийн жилийн сургууль, цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 22-ноос 26-ны өдрүүдэд явуулахаар болсон байна. Өнгөрсөн жилийн хичээлийн шинэ жилтэй харьцуулахад 2016-2017 оны хичээлийн жилд 16 мянган хүүхдээр цэцэрлэгийн элсэлтийн тоог нэмэгдүүлэхээр зохион байгуулж байгаа аж. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 60 гаруй цэцэрлэг шинээр барьж нийт 6000 орчим хүүхдийг хүлээн авах боломжтой болсон байна. Дээр нь, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэгүүдийн орон тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, мөн хувийн компани, аж ахуйн нэгжүүд дэргэдээ цэцэрлэг байгуулж ажиллах нөхцөлөөр хангаж, тусгай зөвшөөрөл олгосноор 6000 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжтой гэж үзжээ. Мөн Хүүхэд харах үйлчилгээний төвөөр дамжиж 4000 хүүхдийг цэцэрлэгт хамруулснаар ирэх хичээлийн жилд цэцэрлэгийн хүртээмжийг 16 мянгаар нэмэгдүүлэх боломжтой юм байна. Үүнээс гадна ЕБС-ийн багш нарын хүүхдүүдийг төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдэд үнэ төлбөргүй явуулах санамж бичиг энэ жил ч хүчин төгөлдөр мөрдөгдөх аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment