8o
Улаанбаатар хот
mobile menu

Барилдааны дараа өрсөлдөгчтэйгөө гар бариагүй Египетийн жүдочийг нутаг буцаажээ

2016-08-16 16:58:00

Барилдааны дараа өрсөлдөгчтэйгөө гар барихаас татгалзсан Египетийн жүдоч Ислам Эль Шебабийг  нутаг буцаажээ. 34 настай египет жүдоч өнгөрсөн баасан гарагт Рио-де-Жанейро хотод эхний барилдаанд унасныхаа дараа өрсөлдөгч болох Израилийн бөхтэй гар бариагүй аж. Үүнтэй холбогдуулан түүнийг Олон улсын Олимпын хороо /ОУОХ/  “хатуу донгодсон” байна. ОУОХ мэдэгдэхдээ “хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг Олимпын найрамдал, нөхөрлөлийн үнэ цэнийг энэ жүдоч уландаа гишгэж, ёс зүйгүй аашиллаа” гэв. Мөн Египетийн Олимпын хороо Эль Шебабийг зэмлэн буруушааж, нутаг буцаажээ. Үзэгчид ч түүнийг буруушаан хашгирч, дэвжээ рүү буцаж очин жүдогийн дүрэм журмын дагуу өрсөлдөгчтэйгөө гар барьж, тэврэхийг шаардаж байсан аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment